Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагууд угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хурдан шуурхай үзүүлж байна.  Өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн угаарын хордлогод орсноос 99 хүнд тусламж үйлчилгээ үзүүлээд байна.  Нийт 30 гаруй хүн хэвтэн эмчлүүлснээс 20 хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ.  ЭМЯ-ны харьяа нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. 

Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж угаарын хийн хордлогод орсон иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цал алдалгүй хүргэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар угаарын хийнд хордсон 100 гаруй иргэнээс 99 хүнд хордлогын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Нийт 30 хүн эмнэлэгт хэвтэн хордлого тайлах эмчилгээ хийлгэснээс 20 хүний биеийн байдал эрс сайжирч эмнэлгээс гарсан байна.

Эрүүл мэндийн яамны харьяа нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байгааг хэллээ. Угаарт хордсон иргэдэд илрэх анхны шинж тэмдэг нь толгой өвдөх байдаг тул иргэд зовиур илэрсэн даруйд эмнэлгийн байгууллагад хандан зөвлөмж авах хэрэгтэйг хэллээ.

Угаарын хийнд хордох нь хүнийг хурдан хугацаанд үхэлд хүргэдэг тул эмнэлгийн тусламж цаг алдалгүй авах нь хамгаас чухал гэдгийг сануулж байна. Статистик үзүүлэлтээс харахад сүүлийн хоёр жилийн хугацаанд 500 гаруй хүн угаарын хийнд хордож найман хүн амиа алдаж байжээ. Тиймээс утаанаас салах шийдэл болсон шахмал түлшний хэрэглээг бүрэн төгс нэвтрүүлээгүй энэ цаг үед иргэд өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй үүднээс агаарт хордсон шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй юм.