Токио-2020 олимпын наадам эхлэхэд 73 хоног үлдээд байна

Нийгэм

Олимпын шууд дамжуулалтыг хүлээн авах болсон 150 гаруй улс орны тоонд Монгол улс багтсан нь бидний хувьд баяртай мэдээ. Токиогийн наадмыг манай өргөн нэвтрүүлгийн 13 Телевиз нэгдэж орон даяар хүргэхээр бэлтгэлээ хангаж байна.  Олимпын тэмцээн уралдааныг өндөр чанартайгаар шууд дамжуулах ажилд “Инвескор” Групп санхүүгийн болон технологийн тал дээр томоохон дэмжлэг үзүүлж байна. “Инвескор” цахим зээл, цахим төлбөр тооцооны “Pocket” аппликейш болон дээд зэрэглэлийн бүрэн үйлчилгээт орон сууцны “Амбассадор Резиденс” брэндүүдээрээ Олимпын шууд дамжуулалтын Алтан ивээн тэтгэгчээр ажиллахаар боллоо. “Инвескор” группын хамт олон Олимпын наадмын цаг үеийн мэдээ, мэдээлэл, хөтөлбөрийг цаг тухай бүрт, түргэн шуурхай хүргэхээр “Pocket” аппликейшний нэмэлт хөгжүүлэлтийн ажлыг хийж эхлээд байна. Үзэгч та “Pocket” аппликейшнаа утсан дээр татан суулгаад зээл, төлбөр тооцоо болон бусад үйлчилгээг бүрэн авах боломжтой юм. Токиогийн олимп эхлэхэд 73 өдөр үлдээд байна.