Ж.Чинбүрэн: Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай

Нийгэм

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Юуны өмнө, дархлаажуулалтын ажлаа эрчимтэй зохион байгуулж байгаа нийслэлийнхэндээ баяр хүргэе. 2013 оноос хойш хорт хавдрыг эрт илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн ч нийслэлчүүдийн хамрагдалт муу, 30 хувьтай байдаг. Иймээс хорт хавдар болон бусад өвчний хавдрын илрүүлэгт онцгой анхаарах хэрэгтэй. Мөн түргэн тусламж түргэн хүрдэг тогтолцоог нийслэлд хийхгүй бол шаардлагатай тусламжаа авч чадахгүй байгаад амиа алддаг тохиолдол их байна. Алслагдсан дүүрэгт түргэн тусламж муу очиж байна. Эрт илрүүлэг үзлэгт хамруулах тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ.