Нийгэм

Геологийн байгууллага үүссэний 80 жилийн ой тохиож байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ардын сайд нарын зөвлөлийн шийдвэрээр анх бий болжээ. Тэгвэл өнөөдөр геологчдийн чуулган Улаанбаатар хотод эхэлээ. Урд хойд хоёр хөршөөс геологичид уригдсан байна. Тэд геологийн салбарын цаашдын чиг хандлага болон эрх зүйн орчны талаар хэлэлцэж эхэллээ. 

1939 онд геологийн алба анх үүсэж өнөөдөр Монгол улсын нэг томоохон салбар болтлоо хөгжин, судалгааны олон ажлыг явуулсан. Эдгээр судалгааны үр дүнд Монгол орны ашигт малтмалын зүй тогтол илэрч, 80 гаруй төрлийн 1600 гаруй ордыг нээжээ. Энэ онд тус салбарын түүхт 80 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд олон улсын геологичдын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд гадны улсуудтай хамтарч хийсэн болон цаашид хийгдэх ажлуудын талаар энэ үеэр санал солилцсон юм.

Манай улсын геологичдын ур чадвар дэлхийн түвшинд хүрснийг оролцогчид илтгэлдээ дурдсан.

Мөн харилцан туршлага судлах хүрээнд дэлхийн олон ч улс оронтой хамтран ажилладаг. Үүний нэг бол Бүгд найрамдах Чех улс. 2 улсын хамтын ажиллагаа анх Эрдэнэт үйлдвэрийн хайгуул дээр 1950 оны үед эхэлж байжээ.  

ОУ-ын эрдэм шинжилгээний хуралд манай улсаас гадна ОХУ, БНЧУ, Япон, БНСУ-ын эрдэмтэн судлаачид ирж оролцсон юм.