Нийгэм

Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрсэнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагууд цаг үеийн мэдээллийг өдөр бүр өгч эхэлсэн. Өнгөрсөн шөнийн хувьд угаарын дуудлага 20 өрхөөс ирсэн байна. Цаашдаа сайжруулсан шахмал түлш хэрэглэх заавар зөвлөмж аваагүй иргэдийн мэдээллийг сайтар гаргаж, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэжээ.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд нийт 20 өрхийн 54 иргэн угаартлаа гэж яаралтай түргэн тусламжийн төвд хандсан байна. Мөн 4 хүн хэвтэн эмчлүүлж, нэг хүн эмнэлгээс гарчээ.

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоож нийслэл хот руу оруулахгүй байх тухай захирамж гарсан. Гэсэн хэдий ч нууцаар оруулж ирэх, зарим айл өрхүүд хэрэглэж байгаа тухай мэдээлэл мэргэжлийн байгууллагад ирж байна. Тиймээс айл өрхүүдийн нүүрсний хэрэглээнд хяналт тавьж, постуудад гарч байгаа шалгалтын ажиллагааг эрчимжүүлж ажиллахаар болжээ.

Шахмал түлштэй холбоотой ирж байгаа дуудлага мэдээллийн тоо багассан, гэр хорооллын 220 мянга гаруй айл өрхүүдэд зөвлөмж хүргүүлсэн учир цаашид тогтсон өдрүүдэд л мэдээлэл өгч байхаар болжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД