Нийгэм

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1-р цэцэрлэгийнхэн хагас зуун жилийн ойгоо тэмдэглэлээ. 50 жилийн ойгоо угтан 50 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган хамт олон, эцэг эх, аймаг сумын удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдтэйгээ хамтран хамтын хүчээр хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах тав тухтай тохилог аюулгүй орчинг бүрдүүлж чаджээ. Хамгийн чухал нь Ёс заншлын өргөөтэй болжээ.

Баруунхараагийн буюу Сэлэнгэ аймгийн улсын тэргүүний Баянгол сумын аймгийн тэргүүний Солонго буюу 1-р цэцэрлэгийн 50 жилийн ой намрын дунд сарын шинийн 17-ны Дашням Балжинямтай билэгт сайн өдөр боллоо. Энэ хамт олон хагас зуун жилийн хугацаанд 10200 гаруй хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгон, амжилт ололтоо бататган өсөн  бэхжиж явна. Хүүхдийг сургах, сургуульд бэлтгэх гэсэн зорилгоос илүүтэйгээр хүний хөгжлийн үндэс өөрийн онцлог чадвар, бүтээлч үйлээрээ хөгжих насан туршийн боловсролын суурь үе гэж хөгжүүлэн ажилладаг гэж байна. Түүхт ойгоо угтан 50 бүтээлч ажлын төлөвлөгөө гарган хамт олон эцэг эхчүүд аймаг сумын орон нутгийн удирдлагууд ААНБ ард иргэдтэйгээ хамтран хамтын хүчээр хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулах тав тухтай тохилог аюулгүй орчинг бүрдүүлж чадлаа. Аливаа ойг тэмдэглэхдээ баяр ёслол гэхээс илүү өнгөрсөн үедээ дүгнэлт хийж ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлох боломж болгодог байх ёстой гэж боддог гэж цэцэрлэгийн эрхлэгч хэлж байна.

50 жилийн ойн баярын хуралд тулгын чулууг тавилцаж хөгжлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд үе үеийн удирдлага хамт олон, төгсөгчид, эцэг эхчүүдийн төлөөллөөс гадна сумын удирлагууд мөн УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, БСУГ-ын дарга гээд зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж шагналын хур бууснаас гадна УБ хотоос урлаг соёлынхон ирж багш хүүхдүүдтэй хамтдаа хүндэтгэлийн тоглолтоор Баянголчуудыг баярлууллаа.