Нийгэм

Өнөөдөр ХУД-ийн ЗДТГ-ийн нийт алба хаагчид дүүргийн зорилтод бүлгийн 20 өрхийг сонгон, нэг өрхөд 500 кг сайжруулсан түлшээр хангах сайн үйлсийн аяныг явууллаа. Тус дүүргийн нийт өрхийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас  сайжруулсан түлшний хэрэгцээ энэ хэрээрээ их байдаг гэдгийг дүүргийн засаг дарга хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 онд гаргасан түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоол хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.  Тогтоолын хэрэгжилт ХУД-ийн хэмжээнд хэвийн явагдаж байна. Нийслэлийн хамгийн их хүн амтай, гэр хороолол ихтэй дүүргүүдийн нэг бол Хан-Уул дүүрэг. 

Өнөөдөр ХУД-ийн ЗДТГ-ийн нийт алба хаагчид дүүргийн зорилтод бүлгийн 20 өрхийг сонгон, нэг өрхөд 500 кг сайжруулсан түлшээр хангах сайн үйлсийн аяныг явууллаа.  Тус дүүргийн нийт өрхийн 50 орчим хувь нь гэр хороололд амьдардаг учраас  сайжруулсан түлшний хэрэгцээ энэ хэрээрээ их байдаг гэдгийг дүүргийн засаг дарга хэллээ. Тиймээс  “Эко дүүрэг- Утаагүй орчин” уриатай сайн үйлсийн хүрээнд дээрх амьжиргааны доод төвшнөөс доогуур орлоготой, зорилтод бүлгийн 20 өрхөд сайжруулсан түлш хүргэх ажлыг зохион явуулж байгаа гэлээ.

Хан-Уул дүүргийн 6-р хороонд байрлалтай сайжруулсан түлшний дундын агуулахад нэг өдөрт 10 хүн ойролцоогоор 600-700 шуудай сайжруулсан түлшийг тус бүр 300 төгрөгөөр шуудайлж, 9 хорооны 35 борлуулалтын цэгээр айл өрхүүдэд түгээдэг байна. Гэвч тухайн түлш шуудайлах агуулгын хэсэгт ажиллах хүн цөөн, ажиллах хүн олдохгүй байгааг дүүргийн засаг дарга учирлаж байсан. Тиймээс өнөөдөр Хан-Уул дүүргийн нийт 200 гаруй албан хаагчид  оролцож, түлш савлах, тухайн сонгогдсон зорилтод бүлгийн, хүн хүч муутай өрхүүдэд хүргэж өгөх ажилд гар бие оролцлоо.