Нийгэм

Явган зорчигчдын аюулгүй байдлыг нүхэн болон гүүрэн гарц 100 хувь хамгаалдаг бол гэрэл дохиотой гарц 75 хувь хамгаалдаг байна. Харин гэрэл дохиогүй явган хүний гарц явган зорчигчдын аюулгүй байдлыг 25 хувь хамгаалдаг.

Иймд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэр Намьяанжүгийн гудамж Улаанбаатар их сургуулийн урд талын гарц болон Шөнийн дэлгүүрийн урд талын явган хүний гэрэл дохиогүй хоёр гарцыг хаасан байна. Явган хүний гарц олон байх нь бус стандартын шаардлага хангасан байх нь иргэд та бүхний аюулгүй байдлыг хангадаг тул та бүхэн хөдөлгөөнд соёлтой оролцож, гэрэл дохиотой гарцаар үйлчлүүлж хэвшинэ үү.