Токио-2020 олимпын наадамд цар тахлын хажуугаар хэт халах төлөвтэй байна

Үйл явдал

Эн тэргүүнд коронавируст цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанга мөрдүүлэхийн зэрэгцээ аагим халуун, хэт халалт нь зүрхний шигдээс үүсгэх эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Токио-2020 олимпын наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж энэ сарын 23-нд эхлэхээр болсон. Японы нийслэл Токиод зун аагим халуунд нэрвэгдэж зохион байгуулагчдын хувьд эрүүл мэндийн санаа зовох асуудал болсон байна. 

Олимпын наадмын тоглолтууд болох газруудад цаг агаар Токио, Афин, Бээжин хотуудаас илүү халуун, чийглэг байх төлөвтэй.

Иймд зохион байгуулагчид Олимпийн марафон тэмцээн, спорт алхаа зэргийг 37 хэмээс хэтэрдэггүй хойд хэсгийн Хоккайдо арал руу шилжүүлсэн. Мөн олон хүн бөөгнөрч  халдвар тархахаас сэргийлэн үзэгчид, хөгжөөн дэмжигчдийг хориглоод байгаа юм.

2019 оны зун туршилтаар спортын тэмцээн явуулж байхдаа зохион байгуулагчид хэт халалтын эсрэг арга хэмжээ авч тамирчдыг сэрүүцүүлэх 1,360 тонн мөс, сүүдэрлэх майхан, сайн дурынханд зайрмаг, хөгжөөн дэмжигчдэд сэнс, хиймэл цас зэрэг бэлдэж байсан. 

Элсний волейболын  тэмцээний үеэр хэд хэдэн хүн зүрхний шигдээс хүрэхэд ойрхон байжээ. 

Токио хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахдаа өрсөлдөгч Доха хотын цаг агаараас илүү зөөлөн гэдэг үзүүлэлтээр илүүрхэж байсан юм.

Японы цаг агаарын агентлагийн мэдээлж байгаагаар Токио хотод 7, 8 саруудад агаарын хэм олон жилийн дунджаас илүү халуун байна гэж мэдээлж байна. 

 

Эх сурвалж: CNA