Нийгэм

М.Гантулга хэмээх залуугийн тухай сурвалжлага бэлтгэлээ. Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тэрээр биеэ хөгжүүлж, бялдаржуулах урлагт эргэж буцалтгүй оржээ. Амьдрал ахуйгаа авч явахаас гадна бодибилдингийн спортын тамирчин болох хүртэл өөрийгөө дайчилсан байна. Эрүүл байсан бол илүү амжилт үзүүлж чадна гэж ярих тэрээр хамгийн сүүлд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож шагналт байр эзэлжээ. 

М. Гантулга 2017 оноос эхлэн фитнессээр хичээллэж эхэлсэн. Хөл, гарынхаа хөдөлгөөнийг сайжруулахаар анх энэ спортоор хичээллэж эхэлсэн бол одоо мэргэжлийн тамирчин болох зорилго тавьжээ. Тэвчээр хатуужил, хөдөлмөр зүтгэл шаарддаг спортоор хичээллээд удаагүй ч улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртэж, 53 дахь удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний пара бодибилдингийн төрөлд тусгай байр эзэлсэн гавъяатай.

М. Гантулга айлын ууган хүү. Гэр бүлийнхээ бахархал, хоёр дүүгийнхээ үлгэр дуурайл. IT инженер мэргэжилтэй. Их сургуулиа төгссөнөөсөө хойш ээж, ааваасаа мөнгө авч үзээгүй, бусдын гарыг болж өгвөл хардаггүй,  бүхнийг өөрөө зохицуулдаг хэмээн хүүгээрээ аав, ээж нь бахархаж байна.

Группын мөнгө гэж сард 270 мянган төгрөг авдаг. Үүнээс загасны дэлгүүр ажиллуулж, хажуугаар нь хэвлэх, хувилах үйлчилгээ үзүүлдэг байна.

Залуу хүн зорилготой, мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Эд хөрөнгө, эрх мэдлийг эрхэмлэлгүй эрүүл мэндээ чухалчилж, Гэгээн амьдрах хэрэгтэйг Гантулга захиж байна.