Нийгэм

Оршуулгын зан үйлийг олон улсын стандартад хүрсэн түвшинд гүйцэтгэхээр Улаанбаатар Буян компани ISO стандартуудыг нэвтрүүлж эхэлсэн. Тодруулбал 2011 оноос эхлэн оршуулгын үйл ажиллагаа, үйлчилгээнд олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS18001 стандартуудыг нэвтрүүлээд байгаа юм.

Жил бүр уламжлал болгон Дэлхийн хөгжилд хамтдаа сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг байна. Жил бүр зохион байгуулдаг хэлэлцүүлгийн үр дүнд бурхан бологсдын дурсгалыг байгаль экологид ээлтэй, хүндэтгэлтэй мөнхжүүлэх, мөн үйлчилгээндээ тасралтгүй сайжруулалт хийж буяны үйлчилгээний салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэснийг мэргэжлийнхэн хэлж байна.

Жил бүрийн хэлэлцүүлэгт оролцох мэргэжлийн байгууллагуудын оролцоо нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо.