Нийгэм

Атар газар эзэмшиж газар тариаланг бие даасан салбар болгосны 60 жилийн ой тохиож байна.  Батсүмбэр сум орон нутгаасаа төрөн гарсан тариаланч, технологич, агрономичдоо алдаршууллаа.  Тэдний хөдөлмөр алдрыг үнэлж 60 жилийн ойн баярын арга хэмжээг зохион байгууллаа.

Атрын анхны аян 1959 он, хоёр дахь аян 1976 он, гурав дахь аян 2008 оноос өрнөж байсан түүхэтэй. Атар газар эзэмших, газар тариалан хөгжлийн он жилүүдэд Төв аймгийн Батсүмбэр сумаас хөдөлмөрийн баатар 10, улсын аварга ногоочин 32, улсын аварга бригад 2 төржээ. Газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, ажил үйлсээрээ манлайлсан ахмадуудын хөдөлмөр алдрыг тэмдэглэж байна.

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгож хөгжүүлсний 60 жилийн ойн хүрээнд Батсүмбэр сумын удирдлагууд олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Батсүмбэр сум өнөөдрийн байдлаар Төв аймгийн хэмжээнд төмсний 4 хувь, хүнсний ногооны 14 хувь, малын тэжээлийн 10 хувийг үйлдвэрлэдэг байна.