Нийгэм

Нийслэлийн орон сууцны корпорациас Улаанбаатар хотын Агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулах гэж байна. Нийт 24 байршилд иргэд нэгдэн, хамгийн багадаа 4 га газрыг чөлөөлвөл төсөлд хамрагдах эрхтэй болно.  Нийслэлийн 24 байршилд заасан талбарт амьдарч байгаа иргэд уг төсөлд хамрагдах боломжтой юм байна. 

Газрыг орон сууцаар солих бүсэд амьдарч байгаа иргэд нэгдэж энэхүү төсөлд хамрагдах юм. Гэхдээ иргэдийн газрын хэмжээг 4 га газраас багагүй хэмжээтэй байх ёстой. Учир нь тухайн газарт сургууль, цэцэрлэг зэрэг цогцолбор хотхон баригдана. Газрыг орон сууцаар солих байршлуудын хувьд...

-       СХД-ийн 7,8,9,10,28 дугаар хороо, Баянхошуу дэд төв

-       Чингэлтэй дүүрэг 14,18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв

-       Сүхбаатар дүүрэг 16,17-р хороо, Дамбадаржаа дэд төв

-       Чингэлтэй дүүрэг 10,11,12,13-р хороо, Дэнжийн 1000 дэд төв

-       Баянзүрх дүүрэг 9,17,19,24-р хоро,о Шар хад дэд төв

-       Сүбхаатар дүүрэг 9,10,11,12-р хороо, Орон сууцны 7-р хороолол

-       Баянзүрх дүүрэг 13,14-р хороо орон сууцны 14-р хороолол

-       Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос хууль сахиулахын их сургууль орчим

-       СХД 1,2,20-р хороо, Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай

-       Чингэлтэй дүүрэг 9,10,11-р хороо, дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г, Хэсэгчилсэн талбай

Б.СҮХБААТАР: ГАЗРЫГ ОРОН СУУЦААР СОЛИХ АЖЛЫГ АНХ УДАА ХЭРЭГЖҮҮЛНЭ

Газрын хэмжээ тухайн байрны үнэд хүрэх эсэх асуудлыг үнэлгээний газрууд хийнэ. Хэрэв тухайн байрны бодит дүнд хүрэхгүй бол ипотекийн 8 хувьд хамруулах боломжтой гэж тайлбарлалаа. Төсөлд хамрагдах эхний айлууд Буянт-Ухаа 2 хороололд шууд байрандаа орох боломжтой. Тус хороололд нийт 380 айлын орон сууц бэлэн байгаа юм. Харин цаашид хамрагдах иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тайлбарлалаа.

Дахин төлөвлөлтөд орж газраа байраар солих талаар гэрээ хүртэл байгуулсан ч өнөөдөр орон сууцандаа орж чадаагүй олон иргэд байна. Энэ удаагийн ажил ч мөн ийм нөхцөл байдал үүсгэх вий гэсэн болгоомжлол иргэдийн дунд байгаа. Харин НОСК-иас ийм асуудал дахин гарахгүй гэдгийг хэллээ. Мөн төсөлд хамрагдах иргэдийн газрыг авахдаа бага үнийг санал болгохгүй гэсэн юм.