Нийгэм

2020 онд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ 26 хувьд хүрч өсөх нь. Учир нь нийгмийн даатгалд хамрагддаг шимтгэлийн нэг төрөл болох тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр 2017 онд хуульчилсан. Энэ бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмэгдүүлснээр 2020 онд 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэгдүүлэх юм.  Харин уг шийдвэрийн талаар иргэдийн мэдээлэл хомс байна. 

Нийгмийн даатгалын шимтгэлээс цугларч байгаа орлогын тодорхой хувийг тэтгэврийн санд төвлөрүүлдэг. Гэвч нийгмийн даатгалын сангаас олгож байгаа хувь хэмжээ, тэтгэвэр олгоход хүрэлцэхгүй, улсын төсвөөс үлдсэн хувийг нь бүрдүүлж байгаа. Тиймээс НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр болоод байгаа юм. Бид энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас тодруулга мэдээлэл авах гэсэн боловч ирэх оны төсөв батлагдах хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Бид энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

2017 оноос эхэлж нийгмийн даатгалын хувь хэмжээг жил бүр тодорхой хувиар нэмэгдүүлэхээр болсон юм. Харин иргэд НДШ-ийг нэмж байгаа нь буруу. Учир нь шимтгэлийг нэмсэнээр ажилтны гар дээрээ авах цалингийн хэмжээ буурна. Өөр бодит үр дүн гарахгүй гэдгийг хэллээ.