Нийгэм

Нийгмийн даатгалын байгууллага иргэд даатгуулагчдад хүрч үйлчилж байна 2019-2020 онд тэтгэвэр тогтоолгох даатгуулагчдыг зөвөлгөө мэдээллээр хангах, үйлчилгээг үзүүлж байна. Энэ ажлыг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс санаачлан хэрэгжүүлж эхэллээ.Тэтгэвэр тогтоолгоход олон төрлийн бичиг баримт шаардлагатай болдог. Тэгвэл иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд мэдээллээр хангаж байгаа юм. 

Нийгмийн даатгалын байгууллага 2019 оныг “Танд ойрхон-найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд даатгуулагчдад урьдчилан зөвлөх ажлыг эрчимжүүлж, 2019-2020 онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн даатгуулагчдын тэтгэвэр тогтоолгох баримт, материалыг нягтлан шалгах ажлыг 7-р сараас эхлүүлсэн. СХД-ийн нийгмийн даатгалын хэлтэс иргэд, даатгуулагчидтайгаа ойртож, тэднийг зөвлөгөө мэдээллээр хангах ажлыг 60 хувьтай гүйцэтгээд байна. Өнөөдөр тэд СХД-ийн 23-р хорооны иргэдтэй уулзаж, зөвлөгөө мэдээлэл өглөө

Даатгуулагчид тэтгэврээ тогтоолгоход ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн дэвтэрт тушаал, шийдвэр алдаатай, буруу бичигдсэн, архивт баримт материалаа өгөөгүй, НДШ нь төлөгдөөгүй зэрэг хохирол гарч байгааг тэд ярьж байна.

Иргэд, даатгуулагчид иргэний бүртгэл дахь хаягандаа оршин суудаггүй байдал нь хүндрэл учруулж байгааг даатгалын байгууллагаас анхааруулж байна. Иймд даатгуулагчид урьдчилан зөвлөгөө мэдээлэл авч, хүндрэл чирэгдэлгүйгээр тэтгэврээ тогтоолгохыг албаныхан анхааруулж байна.