Нийгэм

Өнөөдөр НИТХ-ын нэгдсэн чуулган болохоор товлогдсон. Чуулганы хуралдаанд ирэх оны төсөвийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн ч тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг заавал хэлэлцэж баталсан байх ёстой гэж төлөөлөгчид үзсэн учраас өглөө 10 цагт товлогдсон хурлыг хойшлуулжээ. Ийнхүү өглөө тэргүүлэгчдийн хурал зарлаж нэгдсэн чуулганаар төсөв хэлэлцэх асуудлыг дэмжин баталжээ.

Ийнхүү батлагдсан учраас НИТХ-ын 29 дүгээр ээлжит хуралдааныг үдээс хойш 15 цагт хуралдуулахаар зарласан байна. Цаг гаруй хугацааны өмнө зарлагдсан хурал одоог хүртэл эхлээгүй хэвээр байна. Танхимд орж ирсэн төлөөлөгчид байхгүй ч ирц бүрдсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.