Нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт хэлэлцүүлэг болон үзэсгэлэн худалдаан зохион байгуулллаа. Нийт 9 дүүргээс 70 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд тус үйл ажиллагаанд оролцож, өрхийн үйлдвэрлэл, сургалт, хөдөлмөр эрхлэх боломжийг танилцууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх тэдний өрхийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийг бий болгох нь чухал. Энэ чиглэлээр салбар байгууллагууд олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ч  бодит байдал дээр энэ нь зөрчилтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн гар урлал, хүнсний бүтээгдэхүүн, бусад бараа үйлчилгээг жирийн иргэд худалдан авахаас татгалздаг зэрэг бэрхшээл тулгардаг гэдгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд ярьж байна.  Гэсэн хэдий ч тэд өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд гэр бүлээрээ өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Цаашид хэрэгтэй зах зээлд нь бүтээгдэхүүнээ нийлүүлэх  сонирхолтой байна гэлээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж тодотголгүй, нийгмийн харилцаанд эрх тэгж хэлбэрээр оролцдог, үнэлэгддэг болохыг тэд хүсч буйгаа мөн илэрхийлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд өдөрлөг, үзэсгэлэн арга хэмжээ зохиогддог ч худалдан авагчгүй байгааг ч мөн тэд хэлж байсан.

Монгол улсын их сургуулийн номын санд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 70 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо.