Нийгэм

11-р сар дуусч байна. Ирэх 12-р сард нутгийн баруун болон баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, төв болон зүүн, өмнө зүгийн нутгаар олон жилийн дунджаас дулаан байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна. Харин хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр ахиу орох төлөв ажиглагджээ.

12 дугаар сард цаг агаар харилцан адилгүй байх юм байна. Увс, Хөвсгөл Завхан аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нутгийн өмнө болон зүүн, төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаахан байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдэгдлээ.

Сүүлийн 30 гаруй жилийн байдлаар буюу 84, 2001, 2, 5, 9, 11, 12 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-6 градусаар хүйтэн байжээ. Харин 13, 15-17 онд дунджаас 1-7 градусаар дулаан болж байсныг мэргэжилтнүүд хэлж байна. 12 дугаар сарын нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр шороон болон цасан шуурга шуурах төлөвтэйг цаг уурчид анхаарууллаа.