Япон, Их Британийн талууд Номхон далайн уснаа хамтарсан цэргийн сургуулилт явуулж байна

Үйл явдал

Японы батлан хамгаалах хүчин Их Британийн Queen Elizabeth тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцны багийнхантай хамтран Номхон далайн уснаа хамтарсан хээрийн сургуулилт явуулж байна.

Түүнчлэн Япон, Их Британийн тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилтад Энэтхэгийн далайд байрлаж байгаа Америкийн эсмин зөөгч хөлөг болоод Голландын цэргийн фрегат онгоц нэгдсэн байна. Номхон далайн уснаа, Японы Окинава арлын өмнөд хэсэгт явагдаж байгаа цэргийн нэгдсэн сургуулилтад түүнчлэн Японы тэнгисийн, хуурай цэргийн мөн агаарын хүчин нэгджээ.

Сургуулилтын үеэр Queen Elizabeth цэргийн хөлөг онгоцны тавцан дээр Америк-Британийн F-35 сөнөөгч онгоцнууд буулт хийж, улмаар Америкийн Оспрей цэргийн ачааны хөлөг дээр Британийн цэргийн нисдэг тэрэгнүүд буулт хийжээ. Түүнчлэн сургуулилтын үеэр Японы “Исэ” эсмин зөөгч хөлөг дээр мөн сэлгэлт хийн буулт хийх туршилт явуулсан байна. Тэнгисийн цэргийн хүчний нэгдсэн сургуулилт явуулснаар Энэтхэгийн болоод Номхон далайн бүс нутгийн цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт Японы батлан хамгаалах хүчний контр-адмирал Конно Ясусиге итгэлтэй байгаагаа хэлж, хамтарсан сургуулилт үр дүнтэй явагдаж байгааг тэмдэглэжээ.