Нийгэм

2020 оны төсөв яригдаж байгаа энэ үеэр төвийн хэмнэлт, үргүй зардлыг танах асуудал ч хөндөгдөж байгаа. Илүү зардлыг танахаас гадна ашиггүй ажилладаг зарим орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг зогсоохыг хотын дарга хэлж байна.

Нийслэл хотод 30 гаруй орон нутгийн өмчит үйлдвэрийн газар бий. Жил бүр төсвөөс татаас авч үйл ажиллагаа нь арай ядан явдаг газрууд бийг хотын дарга хэлж байна. Тухайлбал, Багахангайн дүүрэг дэх мах боловсруулах үйлдвэр. Тус үйлдвэр нь 2003 онд үйл ажиллагаагаа зогсоосон байдаг. Улаанбаатар хотын банкинд 430 сая төгрөгийн өртэй. Булган аймаг дахь Дашинчилэнгийн үртсэн түлшний үйлдвэр анх 2009 онд байгуулагдсан байна. Жилд 4000 тонн үртсэн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч тоног төхөөрөмжүүд нь хуучирсан учраас Чех улсаас тоног төхөөрөмж худалдаж авахад 600 сая төгрөг, түүхий эд болон урсгал засварт 352 сая төгрөг шаардлагатай тухай мэргэжлийн байгууллага дүгнэжээ. Энэ мэт ашиггүй ажиллаж байгаа үйлдвэрийн газар олон байгааг ирэх онц цэгцлэхээр төлөвлөжээ.

Налайх дүүргийн Чандмань налайх ОНӨААТҮГ-ын ахуй үйлчилгээний буюу 8 хүний халуун усны газрын барилгыг хувьчлах саналыг өнгөрсөн онд гаргасан байдаг. Тус төв нь 2017 онд 44 сая төгрөгийн алдагдалтай ажилласан тухай ч нийслэлийн удирдлагууд нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсан удаатай. Энэ мэт алдагдалтай ажилладаг газруудыг хувьчлах, татан буулгах зэрэг ажил ирэх онд хийгдэх нь.