Нийгэм

Төрийн ордонд хар тамхины хяналт, хууль эрх зүйн орчны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохтон байгууллаа. СЭМҮТ-д хар тамхинд донтсон гэсэн шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байна. Нөгөө талаар эмчилгээний үр дүн ердөө 5 хувь байдаг гэдгийг эмч нар хэлдэг. Иймд асуудал гарсны дараа бус урьдчилан сэргийлэх ажил зохион явуулах нь үр дүнтэй. Үүнд эцэг эхийн оролцоо чухал. Тиймээс эцэг эхийн болон олон нийтийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх болон хууль эрх зүйн орчны талаар нээлттэй сонсголыг зохион байгууллаа.