Нийгэм

Төрийн их баяр наадам болдог байсан Яармагийн дэнжид хотын төвлөрөл эрчимтэй явагдаж байна. Сүүлийн хоёр жилийн зөвхөн Яармагийн орчимд 20 гаруй мянган хүн төвлөрсөн  байна. Гэтэл энэ орчинд ямар  ч төлөвлөлт байхгүй байгаа нь цаашид авто замын түгжрэл үүсэхээс эхлээд олон сөрөг тал байгаа бид хөндлөө.

Сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол, дэлгүүр том супермаркетууд гээд байж болох бүхий л том бүтээн байгуулалтууд Яармагийн энэ хэсэгт төвлөрч, шинэ бүтээн байгуулалт нэмэгдсээр байна. Харин энэ газар  хот төлөвлөлт гэдэг зүйл  орхигдсон эсвэл мартагдсан уу?  1966 онд Туул гол үерлэж ойр орчим усанд автаж Яармагийн дэнж рүү нүүлгэснээр Яармаг хороолол бий болж байсан түүхтэй. Энэ газар хотын төв нүүж ирнэ гэсэн сургаар ойр орчимд сүүлийн 3 жил бүтээн байгуулалт тасралтгүй,  эрчимтэй явагдаж эхэлсэн. Өнөөдөр ч бүтээн  байгуулалт үргэлжилсээр байна. Хотын “хуучин” төвд газар хомсдсон орон сууцны хорооллууд нь машин орох зайгүй шавсан, явган хүний зам, амарч тухлах талбай, хүүхдийн тоглоомын талбай гэх мэт огт төлөвлөдөггүй гээд хот төлөвлөлт асуудал дагуулсаар байгаа.  Харин энэ алдааг Яармагийн дэнжид дахин давтах уу?

Хотын захиргаа нүүж ирнэ гэдэг нь яваандаа Яармаг хотын төв болно гэсэн үг. ЗАМБАРААТАЙ хот ТӨЛӨВЛӨЛТ хийж гэмээн ирээдүйд их хот өнгө нэмж,  илүү тэлэх, нийслэлийн иргэд ая тухтай, аюулгүй орчинд  амьдрах нөхцөл бүрдэнэ.  Ядаж л эмнэлэг, галын машин олоод ирэх ойлгомжтой тэмдэг, тэмдэглэгээ, орц гарцны тэмдэглэгээ нь ойлгомжтой байхаас хот төлөвлөлт эхлэх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Төвлөрөл дагасан замын тээврийн ачааллыг ч мөн энд тооцож, эрсдлээс сэргийлж, урьдчлан сэргийлэх хэрэгтэйг холбогдох байгууллагынхан хэлдэг. Тэгвэл Яармаг орчмын энэ бүсэд хот төлөвлөлт орхигдсон уу? Мартагдсан уу?