Нийгэм

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг ороос, ойр, хүртээжтэй хүргэхээр Явуулын нэг цэгийн үйлчилгээг ХУД зохион байгуулаад байна. Энэ үйлчилгээг 10-р сараас эхлэн эрчимжүүлж долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд төрийн байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Засаг даргын тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хамтран ажиллаж байна.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Цэргийн штаб,  Хууль зүй, архивын тасаг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Газар зохион байгуулалтын алба, зэрэг 15 хэлтэс, албад иргэдэд төрийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна.

Иргэдэд төрийн үйлчилгээг нэг дор хүргэх явуулын нэг цэгийн үйлчилгээг хүргэхээр албаныхан ХУД долоо хоног бүрийн Бямба гарагт ажиллаж байгаа юм байна.