Нийгэм
Дэлхийн ой тогтоолтын спортын холбооноос зохион байгуулж буй 28 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний хоёр өдрийн дараах багийн амжилтаар Монгол Улс хоёрт бичигдэж байна. Өнөөдөр эцсийн дүн гарна.

Дашрамд дурдахад энэ чиглэлийн сургалт Хойд Солонгосын сургалтын системд нэвтэрсэн учир олон сая суралцагчдаас магадлалын онолоор шилдгүүд гарах нь дамжиггүй. Хятадын хувьд ч мөн зөвхөн энэ тэмцээнд оролцох гэж жилийн турш 60 мянга гаруй тамирчид олон сорилд орсон бөгөөд шалгарсан 300 тамирчин нь өрсөлдөж байна.