ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.09.12/ Наран ургах, шингэх 06:25-19:12

Зурхай

2021.09.12, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6. НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.09.12, Ням гараг

Наран ургах шингэх: 06.25-19.12

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.