Нийгэм

Саппорогоос Гэмтлийн эмнэлэг рүү өгсөх замд 6тн-ны шатахуун ачиж явсан автомашин замын өгсүүр хэсэгт хүч алдан ухарсны улмаас шатахуун зам дээр асгарчээ. Албаны эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр 2 тн шатахуун асгарсан гэв. Онцгой байдлын алба хаагчид болон тээврийн цагдаагийн албаны алба хаагчид аюулгүй байдлыг хангуулахаар ажиллаж байна.