Нийгэм

Монгол Улс дэлхийд юугаараа алдартай байж болох вэ? сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 10 сургуулийн ахлах ангийн 20 гаруй сурагч оролцжээ. Сурагчид эссэндээ ихэвчлэн Монгол хүний оюуны чадамжид үндэслэсэн чадварлаг боловсон хүчин бий болгож түүгээрээ дэлхий нийтэд танигдах боломжтой талаар дурдсан байна. Мөн онгон зэрлэг байгалиа тэр хэвээр нь хадгалж сурталчлах зэргийг багтаажээ.