Нийгэм

Өглөөний цайгаа ууж гарах нь эрүүл мэндэд онцгой ач холбогдолтой. Өөрт хэрэгтэй амин дэмээ авахаас гадна дархлаа ч сайжирдаг. Энэ ч үүднээс Монголчууд өглөөний хоолыг өөртөө, үдийн хоолоо найздаа гэж эртнээс хэлж сургаж ирсэн. Харамсалтай нь иргэд өглөөний цайгаа тогтмол уудаггүй болох нь судалгаагаар тогтоогджээ. Иймд иргэдэд энэ талын мэдлэг олгох, уриалга дэвшүүлэх үүднээс өглөө өглөөний цай хөдөлгөөн, ээжийн сонголт-эрүүл хүнс хөдөлгөөн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Оюутан, сурагчдын дунд өглөө гэрээсээ гарахдаа өглөөний цай уудаг эсэх талаар судалгаа явуулахад дийлэнх хувь нь үгүй гэсэн  хариултыг өгчээ. Мөн тэднээс яагаад гэж асуухад өглөөний цай хүнд ямар ач тустай болохыг мэддэггүй, мөн цаг хугацаанаас хамаараад цай ууж чаддаггүй гэсэн байна. Энэ бол өглөөний цай уудаггүй гол шалтгаан. Өөрөөр хэлбэл иргэд өглөөний цай уух ямар ач тустай болох ямар хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх талаар мэддэггүй байна.

Иргэдийн дундах мэдээлэл дутмаг байна. Тиймээс уриалга дэвшүүлж тэднийг мэдээллээр хангах үүднээс холбогдох яамдууд болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд хамтран ажиллах тал дээр санал нэгдлээ. 

Гадны улс оронд өглөөний цай эрүүл мэндэд чухал ач холбогдолтойг иргэддээ сануулдаг. Энэ жишгээр ч өглөөний цайгаа тогтмол ууж хэвшдэг байна. Бид үүнээс санаа авч ресторан болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд эрт нээж иргэдэд үйлчлэх боломж байгаа гэдгийг ч хэллээ.