Нийгэм

Монгол Улсын Хүн ам, орон сууцны 11 дэх тооллого эхэлсэн. Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогын мэдээлэл цуглуулалтыг энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулах юм. Тооллого явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заажээ.