Дельта "Плас" хувилбар илүү халдварлах чадвар өндөр байж магадгүй

Ковид-19 /дэлхий/

Их Британийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар коронавирусний өөр нэг шинэ мутацилагдсан хэлбэр буюу "Дельта Плас" нь энгийн Дельтагаас илүү хурдан халдварлах чадвартай байж магадгүй.

Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй агентлаг болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд энэ шинэ хувилбарыг яаралтай шалгах  ажилдаа орсон байна.

Харин эрдэмтэд одоогийн вакцинууд хүмүүсийг коронавирусний хүндрэлээс хамгаалахад бүрэн үйлчилж чадна гэдэгт итгэлтэй байна.

Их Британид халдварын ихэнх тохиолдолд энгийн Дельта хувилбар илэрч байгаа ч "Дельта Плас" буюу AY.4.2 хувилбараар үүсгэгдсэн халдвар 6 хувь эзэлж буйг сүүлийн үеийн албан мэдээлэлд дурджээ. 

Гэхдээ дэлхий даяар ковид-19 вирусын хэдэн мянган төрөл оршин эргэлдэж байгаа, вирусууд үргэлж мутацилагдаж байдаг, иймэрхүү шинэ төрлүүд гарч ирэх нь шинэ зүйл биш юм байна. 

Одоогоор энэхүү төрлийн  хувилбар АНУ-д цөөн хэдэн тохиолдол, мөн Данид бүртгэгджээ.

Их Британи Улсын хувьд өвлийн улирлаас өмнө эрсдэлт бүлгийн хүмүүстээ бүүстер тун хийх хөтөлбөрөө эхлүүлж, коронавирусний эсрэг бүрэн хамгаална гэж үзэж байна.

 

Эх сурвалж: BBC