Нийгэм

Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөт ангилалд багтдаг. Эрх чөлөөгөө олж авахын тулд хууль, эрх зүйн нарийн зохицуулалт хийх шаардлагатай гэж үздэг юм. Гэвч сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар шийтгэж болохоор заалт тусгагдаад байна. Энэ талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдээлэл хийлээ. Эрүүгийн хуульд туссан заалт зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр биш бусдыг гүтгэсэн бүх хэлбэр багтаж байгаа гэдгийг онцоллоо.

2017 оноос хойш хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулиар гүтгэх доромжлохыг зохицуулж байсан. Тус 6.21-т байх заалт нь сэтгүүлч ямар ч баримт нотолгоо гаргасан торгуулдаг байсан нь хэвлэл мэдээллийн чөлөөт байдалд халдсан гэж олон талын байр сууринаас мэдэгдэж байсан удаатай. Олон ч байгууллагын төлөөллүүд тус хуулийн заалт дээр холбогдох яам тамгын газарт саналаа хүргүүлсэн байдаг юм. Үүний үр дүнд Зөрчлийн тухай хуулиас 6.21 дэх заалтыг авсан байна.

Нэр бүхий зарим сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм. МСНЭ-ийн ерөнхийлөгч Хууль зүйн сайдтай уулзсан ч ийм асуудал байхгүй гэх хариулт авсан байна. харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар найман сэтгүүлчийг тагнасан гэдэг мэдээллийг нийгэмд өгсөн. Аль нь үнэн нь мэдэгдэхгүй асуудлыг хэлэлцүүлэг зохион байгуулж таслан зогсоохыг тэрээр хүслээ. Сэтгүүлчид баримтаа нууж байгаа бол дэлгэ. Дэлгэж чадахгүй байгаа бол надад өг. Би мэдээлээд, дэлгээд өгье гэж мэдэгдлээ.