Нийгэм

Манай улсад өнөөдрийн байдлаар 600 орчим мэргэжил олгох сургалтын төвүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ 3 болон 6, нэг жилийн хугацаанд суралцуулж, дипломын зэрэг олгодог сургалтууд олширч, хуулийн цоорхойг ашиглан иргэдийг хохироож байгаа тухай салбарын сайд хөндлөө.  Ганцхан жишээ дурдахад, ТВ5 Телевизийн “Ажилтай Монгол зорилтот нэвтрүүлгийн ээлжит оролцогч мөн л сургуулийн өмнөх боловсрол олгох тусгай мэргэжлээр нэг сарын хугацаанд сургалтанд сууж, өнөөдөр ажилгүй, тухайн ажлын байранд тэнцдэггүй зэрэг асуудалтай тулгараад байна. Энэ мэтчилэн богино хугацааны сургалтаар мэргэжил болон дипломын зэрэг олгох сургалтууд  эргээд ажил олгогчдын зүгээс тавьж байгаа наад захын шаардлага хангадаггүй нөхцөл байдлаас иргэд цаг хугацаа, мөнгө санхүүгээрээ хохирогч болсоор байна.

Тиймээс энэ асуудлыг салбар яам, холбогдох байгууллагуудаас цэгцлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн гэв. Харин иргэдийн зүгээс энэ мэт сургалтын төв нэртэй байгууллагуудад хандахгүй байхыг сануулж байна. Манайд албан ёсны мэргэжлийн зэрэг олгодог байгууллагууд нь Боловсролын яамнаас зөвшөөрөл авсан их, дээд сургуулиуд. Харин МСҮТ-үүд нь мэргэжлийн сертификат олгох ёстой. Харин дээрх сургалтын төвүүдэд хандсан иргэдийн хохирсон бодит хохирлыг иргэд өөрсдөө хүлээгээд өнгөрдөг дүр зураг өнөөдөр ч байсаар байна.

Салбарын сайдын эрхлэх асуудлын хүрээнд мэргэжлийн чиглэлийн индекс тогтоодог. 2016 оны индексийг шинэчилж байгаа гэлээ. Түүнлэн мэргэжлийн зэрэг олгож байгаа МСҮТ-үүдтэй холбоотой бүх асуудлыг ойрын хугацаанд цэгцэлнэ. Мөн зөрчил гаргасан байгууллагуудыг хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийднэ гэдгийг онцоллоо.