Нийгэм

Сонгино хайрхан дүүрэгт эмэгтэйчүүд хөгжлийн төв нээгдлээ. Энд өрх толгойлсон ээжүүд болон өрхийн бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэйчүүд цуглах болжээ. Тэдэнд эсгий урлалаас эхлээд бүх төрлийн үйлдвэрлэлийн аргыг зааж өгсөн байна. Эмэгтэйчүүд ч сурсан мэдснээ хэрэгжүүлж, тогтмол орлоготой болсноо онцоллоо.

СХД-ийн дүүрэгт байрлах энэ төв эмэгтэйчүүдийг дэмжиж, үйлдвэрлэл эрхлэх боломжийг олгожээ. Өрх толгойлсон, тэтгэвэртээ гарсан мөн гэрээрээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэх боломж олгож, тэднийг үнэ төлбөргүй сургалтад хамруулдаг байна. Энэ төвд ирсэн эмэгтэйчүүд ноос боловсруулж малгай, дээл, хувцас, гуталнаас эхлээд төрөл бүрийн зүйлсийг урлаж сурчээ. Эмэгтэйчүүд хөгжлийн төвийн барилга бүрэн ашиглалтад ороогүй байхад хэрэгцээ, шаардлагадаа хөтлөгдсөн ирсэн эмэгтэйчүүд өнөөдөр ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун байгаагаа илэрхйилж байна.

Эмэгтэйчүүд хөгжлийн төвийн гишүүд өдөр өрөөр нэмэгдэж байгаа. Чадвар, туршлага ч сайжирсан. Монгол уламжлал, ур ухаан шингэсэн, хийц, чанар сайтай эдгээр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх талаар дүүргийн удирдлагууд анхаарч байгаа гэлээ.