Нийгэм

Батболдын Дэлгэрмаа хэмээх өрх толгойлсон эмэгтэй Монголын сайхан сэтгэлт ард түмнээс сэтгэлийн тусламж хүсч байна. Тэрээр элэгний хүнд өвчинд нэрвэгдэж яаралтай солиулах шаардлагатай болжээ. Гэвч хагалгааны зардал 100 шахам сая төгрөг болсон байна. Дэлгэрмаа бага насны ганц охинтой. Бяцхан үрээ элгэндээ тэвэрсэн ээж ард түмнээс тусламж гуйлаа. 

Б. Дэлгэрмаа 36 настай. Саяхныг хүртэл Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Холбооны тэнхимд багшилж байжээ. 2016 онд Элэгний B, D вирустэй, элэгний хатууралтай гэж оношлогдож, өнгөрсөн оны 5-р сард элэг нь бүрэн ажиллагаагүй болжээ. Дотуур цус алдаж, улаан хоолойдоо 7 судас боолгож, улмаар яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа юм. Монгол улсад эмчлүүлж, эдгэрэх бүрэн боломжтой. Харин эмчилгээний зардалд 93 сая төгрөг шаардлагатай болж, тэрбээр элэг нэгт Монголчуудаасаа дэмжлэг хүсч байна. 

Б. Дэлгэрмаа гурван настай охин болон ээж, дүүгийн хамтаар амьдардаг байна. Хүнд өвчиндөө шаналж байгаа ч ганц охиныхоо төлөө бүгдийг даван туулах сэтгэлийн тэнхээ байгааг ярилаа.

Түүнд туслахаар сайхан сэтгэлт Монголчууд аян эхлүүлжээ. Элэг бүтэн амьдрал аянд урлаг, соёлынхон ч нэгдсэн байна. "Хайр тээсэн эгшиг" хандивийн тоглолт энэ сарын 18-нд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон,  номын дуу сонсож байсан шавь нар, ах дүү, хамаатан садан, найз нөхдийн дэмжлэг ирж байгаад тларахаж байгаагаа Б. Дэлгэрмаа ярьж байсан юм.