Европт цар тахлын халдварын тохиолдол нэмэгдсээр байна

Ковид-19 /дэлхий/

Европын орнуудад COVID-19 коронавирусний халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Герман дахь Роберт Кохын нэрэмжит хүрээлэнгийн мэдээгээр улс оронд нь зөвхөн сүүлийн нэг хоногт цар тахлын 37 мянган тохиолдол бүртгэгджээ. 

ДЭМБ-ын Европ тивийн хариуцсан албаны хүн болох Ханс Клюге-гийн мэдээлснээр сүүлийн өдрүүдэд Европ тивийн улс орнуудад бүртгэгдэж байгаа цар тахлын халдвар Зүүн Өмнөд Ази, Газрын Дундад тэнгисийн бүс нутаг, Номхон далайн баруун эрэг, Африк тивийг нийлүүлснээс илүү гарч, давж байгааг хэлжээ.

Нийтдээ цар тахал дэгдсэнээс хойшхи хугацаанд зөвхөн Европ тивд 78 сая хүн халдвар аваад байгаа юм. Хорват улсад нэг хоногт 6,310 шинэ тохиолдол бүртгэгдэж, энэ улсын эрх баригчид иргэдээ вакцинд идэвхтэй хамрагдахад уриалж байна.

Хорватад энэ улсын насанд хүрсэн иргэдийн 53%-нь вакциндаа хамрагджээ. Австри улсад мөн цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаагаас эмнэлгүүдийн ачаалал ихэсчээ.

Ирэх долоо хоногоос эхлэн Вена хотод зөвхөн вакцинд хамрагдсан иргэдийг нийтийн хоол, гоо сайхны үйлчилгээ зэргээр үйчлүүлэхийг зөвшөөрч, ковидын паспортын журам нэвтрүүлж байна.