Нийгэм

Цахилгаан автобус үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болжээ. Эхний ээлжинд туршилтаар 10 автобус явах юм. Эдийн засагт хэмнэлттэй, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтойг албаныхан ярьж байна.

Үзэгч таны харж байгаа эдгээр автбус 100 хувь цахилгаанаар ажиллах юм. Ийм автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлбэл хорт утаа болон түлшний зардал гаргахгүй гэж үзэж байгаа юм. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн энэ автобус 12 метр урттай, 90 хүний багтаамжтай юм. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснаас 12 суудлаар илүү байна.

Цахилгаан автобусыг 15-20 минут цэнэглэглэж, хүйтний улиралд 100 км, урин дулааны улиралд 200 км явна гэлээ. Энгийн автобус 100 км-т ойролцоогоор 40 литр түлш зарцуулдаг бол энэ зардлыг хэмнэж байгааг албаныхан ярьж байна.

Цахилгаан автобус маргаашнаас эхлэн үйлчилгээнд явж эхлэх юм. Эхний ээлжинд Ч1 буюу Таван шар, Офицеруудын ордон чиглэд явах юм байна.