Нобелийн энхтайвны шагналт Малала Британи дахь гэртээ хуримлалаа

Үйл явдал

Охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай гэрлэж байгаа талаараа Мягмар гарагт өөрийн сошиал хаягтаа мэдээлжээ.

Тэрээр 2012 онд төрөлх Пакистандаа Талибанд буудуулж шархдан амьд үлдсэн юм. 

Одоо Их Британид амьдарч буй 24 настай Малала болон түүний нөхөр Ассер нар Бирмингам хот дахь гэртээ гэр бүлийн хүрээнд хуримын ёслолоо хийжээ.

"Өнөөдөр миний амьдралын хамгийн үнэ цэнтэй өдөр. Ассер бид хоёр амьдралынхаа түшиг тулгуур бололцохоор хуримлаж байна"

гэж тэрээр дөрвөн гэрэл зургийн хамт Твиттер аккаунтдаа бичжээ.

Нөхрийнхөө талаар эхний нэрээс өөр мэдээлэл өгөөгүй байна. Харин интернэт хэрэглэгчдийн хэлж байгаагар, түүнийг Ассер Малик гэдэг, Пакистаны Крикетийн товчооны өндөр гүйцэтгэлийн төвийн ерөнхий менежер гэнэ. 

Эх сурвалж: Reuters