Нийгэм

Коронавирусаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагууд болон үйлчилгээний байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж эхлээд байна. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдэд маск зүүхийг сануулж, хэрвээ маск зүүгээгүй тохиодолд  дээрх байгууллагууд үйлчилгээ үзүүлэхгүй гэдгийг сануулж байна.

Нийслэлийн засаг даргын тамгын газраас эхлээд улсын онцгой объектод тооцогддог төмөр замын байгууллага үйлчилгээний хэсгээсээ эхлээд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийж эхэлжээ.  Хоёр цаг тутамд ариутгасан цагаан даавуугаар хаалганы бариул хэсгийг ороож, гараар дамжих халдварын эрсдлээс сэргийлж байгаа бол төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүж, дотогш нэвтэрч үйлчилгээ авахыг сануулж байлаа. Хэрэв амны хаалт зүүгээгүй тохиодол дээрх төрийн болон үйлчилгээний байгууллагууд үйлчлэх гэж байна.

Орон нутаг болон олон улсын чиглэлд  өдөртөө 8-12 галт тэрэг аялдаг. Тэр хэрээрээ иргэд төмөр замын зорчих хэсгээр үйлчлүүлэх нь элбэг. Харин коронавирус гарсантай холбогдуулан дээрх орон нутаг болон олон улсын галт тэргээр үйлчлүүлэх иргэдийн тоо эрс буурсан. Иргэд 45 хоногийн өмнөөс тухайн чиглэлийн билетээ захиалах боломжтой байдаг бол иргэд онлайнаар захиалсан билетээ цуцалж эхэлсэн гэж байна.

Тиймээс иргэд олон хөлийн газар үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх болон төрийн байгууллагуудаар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүж хэвшихийг сануулж байна.