Нийгэм

Дэлхийн 24 оронд 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж 400 гаруй хүн амь насаа алдаад буй коронавирусийн тархалт нэмэгдэж байгаа энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц  лабораторийн хувьд  дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж бэлтгэлээ бүрэн хангах үүргийг өгсөн байна. Мэдээллийн дэлгэрэнгүйд анхаарлаа хандуулна уу.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр  мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох биоаюулгүйн-III зэрэглэлийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтанд оруулсан байдаг. Тус лаборатори нь оношилгоо баталгаажуулалтын  ажлыг тасралтгүй гүйцэтгэж ирсэн Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюлгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц лаборатори юм байна. Тус лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайнкорона, гастроэнтр, үржилхамшинж, галзуу зэрэг70 гаруйөвчнийг молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэдэг байна.

2008 оноос одоо хүртэл тус биоаюулгүйн -III зэрэглэлийн лаборатори нь 24 цагийн турш байнгын бэлэн байдалд байж жилийн 365 хоног тасралтгүй ажиллаж, жилд дунджаар тус лаборатори оношилгоо, тандалт, баталгаажуулалтын зорилгоор 600 гаруй хандалтаар 10000-15000 дээж хүлээн авч 18000 гаруй сорил шинжилгээ хийдэг байна. Монгол Улс  Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний олон улсын лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулан олон улсад мэдээлдэг байна.