Их Британид “Омикрон” шинэ хувилбараар халдварласан хоёр тохиолдол илэрлээ

Ковид-19 /дэлхий/

Их Британид хоёр хүнээс Омикрон гэгдэх шинэ хувилбараар үүсгэгдсэн халдвар илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид орон нутгийн цагаар Бямба гарагт мэдэгдлээ.

Брентвүүд, Нотингамд илэрсэн тохиолдлууд нь шинэ вариантаар үүсгэгдсэн болохыг Их Британийн эрүүл мэндийн аюулгүйн агентлагаас баталжээ.

Эдгээр хоёр хүн нь өмнөд Африктай холбоо харилцаатай байсан бөгөөд өөрсдийнхөө гэр оронд тусгаарлагдсан байгаа юм.

Одоогоор шинэ вариант нь Өмнөд Африк, Ботсвана, Бельги, Хонконг, Израилд илрээд байгаа.

Шинэ Омикрон хувилбарын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өнгөрөгч Лхагва гараг буюу 11-р сарын 24-нд мэдээлсэн. Эхний судалгаагаар маш өндөр халдварлах чадвартай болохыг тогтоосон.

Дэлхийн улс орнууд эхнээсээ өмнөд Африк тивийн орнуудаас ирэх нислэгүүдэд хязгаарлалт тогтоож энэхүү хувилбарын тархалтаас сэргийлэхийг хичээж байна.

Их Британийн аялал жуулчлалын улаан жагсаалтад өмнөд Африкийн 10 орныг оруулж, тэндээс ирсэн бүх зорчигчдыгн 10 хоног тусгаарлахаар болсон байна.