КОВИД: Нидерландад халдвар ихэсч байгаа учир хэсэгчилсэн хөл хориог чангатгажээ

Ковид-19 /дэлхий/

Нидерландад халдварын тохиолдол нэмэгдсэнээс гадна шинэ Омикрон вариант тархахаас сэргийлж халдвар хамгааллын дүрэм журмуудыг чангатгаж байна.

Ирэх 3 долоо хоногийн хугацаанд кафе, музей, кинотеатрууд зэрэг үйлчилгээ, соёлын газрууд 17 цаг гэхэд хаасан байх журам үйлчилж эхэлсэн. 

Эдгээр арга хэмжээ нь эрүүл мэндийн байгууллагуудыг хэт их ачаалалд хүргэхээс сэргийлэхэд чухал гэж үзэж байна.

Нидерландын засгийн газраас ийнхүү хөл хорионы арга хэмжээ авч эхэлж байгааг хэдэн мянган хүн эсэргүүцэн гудамжинд жагсчээ. Гаагад цагдаагийн алба хаагч нар цугларсан олон нийтийг тараахын тулд усан буу ашигласан байна.

Нидерландын хоол хүнсний хангамжийн үйлдвэрлэлийн төлөөлөгч "Засгийн газар хэрээс хэтэрч хөндлөн зураасыг давлаа" гэж шүүмжилжээ.

Одоогоор Нидерландад 61 хүн шинэ вирусний халдвар илрүүлэх шинжилгээний ажиглалтад байгаа юм. 

Тэд бүгд энэ сарын эхээр Омикрон хувилбар анх илэрсэн Өмнөд Африкаас Куала Лумпурын хоёр нислэгээр ирсэн, Амстердамын нисэх онгоцны буудлын ойролцоох зочид буудалд ажиглалтанд тусгаарлагдсан байна.

Дэлхийн хэд хэдэн орон Өмнөд Африк болон хөрш зэргэлдээх орнуудаас ирэх нислэгүүдэд хязгаарлалт тавьсан байна.

Нидерланд улсад цар тахал эхэлснээс хойш ковидын улмаас 20 мянга гаруй нас баралт бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC