ДЭМБ: Омикрон вирусын шинэ хувилбар дэлхийн 17 улс оронд бүртгэгдээд байна

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-аас Африкийн улс орнуудад дэгдээд байгаа COVID-19 коронавирусний цоо шинэ хувилбар болох Омикрон вирусыг “анхааралдаа авах” хувилбарын ангилалд багтаасан.Тэгвэл өнөөдөр цар тахлын энэхүү шинэ, аюултай вирус чухам хэдэн улс оронд, хаана илрээд байгаа тухай мэдээлэл хүргэе...

Дэлхийн улс орнуудад Омикрон вирусын шинэ хувилбарын талаарх мэдээлэл тарсны дараа улс орнууд дор бүрнээ сонор сэрэмжээ дээшлүүлэн, вирус тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс зарим улс орон хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээнүүд авч эхлээд байгаа юм.

Энэ сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн гэх коронавирусний шинэ хувилбар нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад халдварлах чадвар өндөр байж болзошгүй гэж тооцож байна.  Мөн ДЭМБ-аас Омикрон хувилбар нь COVID-19 коронавирусний халдвараар өвчлөөд эдгэсэн хүмүүст тусах магадлал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Грекийн цагаан толгойн Омикрон гэх үсгийн нэрээр нэрлэгдээд байгаа вирусын шинэ хувилбар дэлхийн 17 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байгаа талаар ДЭМБ мэдээлж байна.

Тухайлбал

Өмнөд Африкт 77 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж,

Африкийн Ботсван улсад 19,

Израильд-1,

Хонконгт-3,

Чех улсад 1,

Шведэд 1 тохиолдол,

Бельнид 1,

Австралид 2,

Австри улсад 1,

Германд 3,

Дани улсад 2,

Италид 1,

Их Британид 9,

Канадад 3,

Нидерландад 13,

мөн Португалид 13 гэхчлэн илрээд байна.