Нийгэм

МХЕГ-аас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нэг сарын хугацаатай хяналт шалгалтыг зохион байгуулжээ.  Шалгалтаар хадгалалтын хугацаа нь дууссан 57 нэр төрлийн 281 ширхэг бүтээгдэхүүнийг устгалд оруулахаар болсон байна.Мөн хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд байгааг илрүүлжээ.  Халдвар хамгааллын дэглэм зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг торгох арга хэмжээг авсан байна.  

Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан 188 ширхэг 597 мянган төгрөгний  түргэн муудаж гэмтэж болох хүнсний бүтээгдэхүүн илэрснийг хураан авч устгалд оруулжээ. Харин 30 нэр төрлийн 97 ширхэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хураан авч устгахаар болсон байна.

Энэ үеэр хугацаа нь дууссан, хаяг шошгын зөрчилтэй, бүтээгдэхүүний мэдээлэл дутуу зэрэг бараа бүтээгдэхүүнийг дэлгэж танилцуулсан юм. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болно. Хэдийгээр ерөнхийлөгчийн зарлиг гарч өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар тогтсон ч ёс уламжлалаа бодон тавгийн идээ засч, хүндэтгэлийн зоогоо барих иргэд цөөнгүй бий. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа аюулгүй байдал алдагдсан эсэхийг шалгах, хугацаа болон хаяг шошгын зөрчилтэй эсэхийг сайтар шалгаж байхыг анхаарууллаа.

Зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт худалдан авалтанд хязгаарлат хийх шийдвэр гаргасан. Тухайлбал ковид 19 вирусын халдвараас сэргийлж далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг албаныхан зөвлөж байна. Мөн шувууны томуутай холбоотой тахианы мах махан бүтээгдэхүүн өндөгийг аль болох хүнсэнд хэрэглэхгүй байхыг санууллаа.