ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.13/ Наран ургах, шингэх 08:33-16:59

Зурхай

2021.12.13, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 10. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.13, Даваа гараг

Наран ургах шингэх: 08.33-16.59

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн болой. Мөн бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.