Нийгэм

Өндөржүүлсэн бэлэн байдалд шашны байгууллагууд ч хамаарч байгаа. Олон хүн цугладаг томоохон сүм дугануудад мэдэгдэл хүргүүлж, тусгайлсан ажлын хэсэг ч байнгын хяналт тавьж эхэлсэн байна. Олон хүн цуглуулах, шашны зан зүйл зохион байгуулах зэрэг аливаа эрсдэл гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж, үүрэг болгожээ. Зарим шашны байгууллагууд гадаад эзэнтэй. Тийм учраас Монгол улсын хууль дүрэм, улс орон онцгой нөхцөл байдалд шилжснийг сайтар сануулж эхэлсэн байна.