ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.12.17/ Наран ургах, шингэх 08:36-17:00

Зурхай

2021.12.17, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 14. ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.12.17, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.36-17.00

Үс засуулбал: Эд мал арвидна

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.