Нийгэм

Эрдэнэс Таван олгой компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг өгөх шийдвэрийг гаргасан. Ингэснээр 1072 хувьцаатай иргэнд 96,480 төгрөг оногдож байна.  Энэ шийдвэрийг ирэх 5 сарын 1-ний дотор баталгаажуулж хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлнэ. Харин иргэд хувьцааны дансаа баталгаажуулж шинээр гарсан нэгдсэн бүртгэлийн аппликейшнаас өөрийн мэдээллээ шалгах боломжтой юм байна. 

"Эрдэнэс Тавантолгой" компани ард иргэдэд ногдол ашиг олгоно гэж багагүй хугацаанд ярьсан. Тэгвэл ногдол ашгийг нарийвчлан тооцоолж иргэдэд ямар байдлаар олгохыг тогтоосон байна. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаатай иргэн 96,480 төгрөг авах юм. Харин 1063 ширхэг хувьцаатай хүн 95,670 мянган төгрөг, 964 ширхэг хувьцаатай иргэн 86,760 мянган төгрөг гэх мэт авах юм. Хувьцаа нь бүтнээрээ буюу 1,072 ширхэг байгаа 1 сая 80 мянга гаруй иргэн бий. Монгол улсын 2 сая 80 мянган иргэнд хувьцааны ногдол ашиг хүртэнэ. Өнөөдрийн байдлаар 580 гаруй мянган иргэн хувьцааны бүртгэлээ хийлгээгүй байна. Үүнийг цахим хэлбрээр үргэлжлүүлэн бүртгэнэ. Эдгээр иргэдийн дийлэнх нь гадаадад ажиллаж амьдардаг болон бага насны хүүхэд байгаа юм.  Мөн шинээр төрсөн 600 гаруй мянган хүүхдэд ч ногдол ашиг хүртээнэ гэж салбарын сайд хэлж байна.

"Эрдэнэс тавантолгой" ХК 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олсон. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.  Улсын төсөвт 670 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Өнөөдрөөс 1072 нэг цонхны мэдээллийг ажиллуулж эхэлсэн байна. Мөн 1800-1072 гэдэг утсаар иргэд мэдээлэл авах боломжтой юм. 1.2 сая иргэнийн утсаар мэдээлэл өгч зааврын дагуу гар утасны апп татаж авах ч боломжийг нээжээ. Ногдол ашиг олгохтой холбоотой үнэн бодитой мэдээллийг албан ёсны пэйж хаягаас авахыг албаныхан анхааруулж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД