Нийгэм

Бидний нэрлэж заншсан урт цагааны гудамж анх 1958 онд байгуулагдсан ч огт засвар хийгдэж байгаагүй юм. Тиймээс мэргэжлийн байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр нураахаар болжээ. Харин үүнийг үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж байна.  Тэд төр засгийн зүгээс жижиглэн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмждэггүй хирнээ иргэдийн амьжиргааны эх үүсвэр рүү дайрдаг гэж мэдээлэл хийлээ. 

Энэ асуудлын талаар Нийслэлийн өмчнийн харилцааны газраас тодруулсан юм. Урт цагааны барилгыг нурах эрсдэлтэй гэж НМХГ-аас, НОБГ-аас удаа дараа дүгнэлт гаргасан. Энэ барилгыг цаашид ашиглахад эрсдэл ихтэй учир ашиглаж болохгүй, үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа гэлээ.

Хэрэв үйлчилгээ эрхлэгчдийн саналыг хүлээж авахгүй бол цаашид эсэргүүцэл илэрхийлсээр байх болно гэдгээ тэд ярьж байна.