Нийгэм

Шинэ төрлийн коронавирусын халдварын тохиолдол 73 мянгыг даваад байна.  Харин нас баралт 1,872 болжээ. Манай улсын хувьд халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч сэжигтэй гурван тохиолдлыг ХӨСҮТ-д , хоёр иргэнийг Говьсүмбэр аймагт тусгаарлаад байна. Хянагдаж байгаа иргэдийн биеийн байдал болоод сэтгэл санаа хэвийн тогтвортой хэвийн байгааг албаныхан мэдээллээ. 

ХӨСҮТ-д гурван иргэнийг тусгаарлан, хянаж байна. Иргэдийн биеийн байдал хэвийн, сэтгэл санаа тайван байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Говьсүмбэр аймагт тусгаарлагдан хянагдаж байгаа хоёр иргэний хувьд Тайвань болон БНСУ-д аялж амраад ирсэн байна. Ирсэн хойноо биед нь өвчний төстэй шинж тэмдэг илрэхэд сайн дураараа эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Ингээд өнөөдрийн байдлаар таван хүн хяналтанд байна. Хоёрдугаар сарын 16-нд гарсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Халдварын эрсдэл манай улсад өндөр хэвээр байгаа. БНХАУ-ын хувьд нийт өвчлөгсдийнх нь дийлэнхийг өндөр настай иргэд эзэлж байгааг ДЭМБ-аас мэдээллээ.

БНХАУ-ын тухайд 80 гаруй эмнэлзүйн тушрилт хийж, 15 нь үр дүнгээ өгч эхэлж байгааг албаныхан хэлж байна. Манай улсын хувьд ДЭМБ-аас гаргасан эмнэлзүйн заавар зөвлөмжийг дагаж мөрдөж байгаа гэлээ.

БНХАУ-д 80-аас дээш настай иргэдийн нас баралт нийт нас баралтын 80-аас дээш хувийг эзэлж байна. Өндөр настай, дархлаа суларсан иргэдэд халдвар тархах тохиолдол их байгааг ДЭМБ анхааруулж байна. Тиймээс иргэн бүр дархлаагаа дэмжих, амны хаалтаа зүүж хэвших, гараа тогтмол угааж ариутгахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ