Нийгэм

Ойрын тав хоног буюу сар шинийн өдрүүдэд орон нутгаар цас орж цасан шуурга шуурахыг цаг уурчид анхааруулж байна. Шинийн нэгэнд баруун болон төвийн аймгуудаар цас орж, шуурах бол нийслэл хотод хүйтний эрч одоо байгаагаас 4-5 градусаар чангарах төлөвтэй байна. 

Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, 21-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. Мөн сар шинийн баярын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч хүйтрэх төлөвтэйг мэргэжилтнүүд онцоллоо.

Харин Улаанбаатар хотод өнөө шөнөөс эхлэн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байхыг цаг уурчид хэлж байна.